Дэлхийн хамгийн жижиг биетэй эр нас баржээ

Дэлхийн хамгийн жижиг биетэй эр нас баржээ

Дэлхийн хамгийн жижигхэн биетэй эр гэж Гиннесийн номонд бүртгэгдэж байсан Балба улсын иргэн Хагендра Тапа Магар нэгдүгээр сарын 17-ны өдөр, 27 настайдаа таалал төгсжээ. Түүний биеийн өндөр 67.08 см байсан юм. Сүүлийн өдрүүдэд уушги, зүрхний өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд Покара хотын эмнэлэгт уушгины архаг хатгалгааны улмаас ийнхүү амьсгал хураасан байна.

Хагендра Тапа Магар дэлхий нийтэд танигдсанаар Балбын аялал жуулчлалын нүүр царай болсоор ирсэн юм. Одоо “Дэлхийн хамгийн жижиг биетэй эр” гэх өргөмжлөл Колумбын иргэн Эдвард Эрнандезд шилжиж байна. Тэр 70.21 см өндөр юм.