МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдахгүй

МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдахгүй

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдах ёстой. Гэвч МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн аль ч хуралдахгүй аж. 

МАН-ын бүлгийн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх мөн сонгуулийн тойрог, мандатын тоог хэлэлцэхээр төлөвлөж байжээ.

Харин АН-ын зөвлөлийн хувьд УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа зөвлөл хуралдана гэв. 

Гэтэл Халдашгүй байдлын дэд хороо маргааш /2020.01.21/ хуралдах юм.