"Хил"-ээ хаах эсэх асуудлаар Засгийн газраас УИХ-д мэдээлэл хийнэ

"Хил"-ээ хаах эсэх асуудлаар Засгийн газраас УИХ-д мэдээлэл хийнэ

Өнөөдөр /2020.01.31/ 12.00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл коронавирусын асуудлаар хуралдахаар болсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоод, Норвеги улсад айлчаад өнөөдөр эх орондоо ирж байна. Тиймээс ҮАБЗ хуралдахаар болсон байна. 

Мөн өнөөдөр Засгийн газар 15.00 цагт УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийхээр болжээ. Д

ЭМБ-аас коронавирусийн асуудлаар онцгой байдал зарласан учраас манай улс хилээ хаах болон бусад авах арга хэмжээ авах эсэхээ танилцуулна гэх мэдээлэл байна.