ВИДЕО: “Хятадуудтай газрын тос наймаалж” ШИНЭ нам санхүүжилтээ босгосон уу

ВИДЕО: “Хятадуудтай газрын тос наймаалж” ШИНЭ нам санхүүжилтээ босгосон уу

2018 оны сүүлээр МАН-ын хэсэг гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Тус асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байсан ч санал хураалтын үеэр АН-ын гишүүд болох Л.Болд, Ж.Батзандан нар АН-ын бүлгийн шийдвэрийн эсрэг санал өгснөөр У.Хүрэлсүхийн засгийн газар огцрохгүйгээр үлдсэн юм. 

Харин энэхүү үйл явдлаас улбаалж Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч, ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ намыг байгуулсан.

Харин өнөөдөр сошиалд нэгэн ноцтой баримт ил болсон нь “ШИНЭ нам газрын тосны худалдаа эрхлэгчдээс санхүүждэг юм биш биз” гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Учир нь ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн “намынхаа санхүүжилтийг Хятадуудтай газрын тос наймаалж босгох гэж байгааг илчиллээ” гэсэн гарчигтай видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч эхэллээ.