Засгийн газар Хөх хот, Бээжин, Эрээний галт тэргийг зогсоох асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар Хөх хот, Бээжин, Эрээний галт тэргийг зогсоох асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх асуудлаар хуралдаж байна.

Тодруулбал, Хөх хот, Бээжин, Эрээний галт тэргийг маргаашаас зогсоох, урд хөршийн хилийг хаах, цагаан сарын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, Нисэх онгоцны тийз буцаах тохиолдолд тодорхой хэмжээний хувь авдаг байсныг болиулах асуудлыг тус тус хэлэлцэж байна гэх мэдээлэл байна. 

Өчигдөр болсон ээлжит бус хурлаас шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлэх болно.