Ухань хотын хорио цээрийг чангатгажээ

Ухань хотын хорио цээрийг чангатгажээ

Коронавирусийн халдварын шинэ тохиолдол, нас баралт ихэвчлэн Хубэй мужийн төв Ухань хотод гарч байгаа тул эрх баригчид энэ бүс нутагт хорио цээрийн дэглэмээ чангатгажээ.Тухайлбал ням гарагаас эхлэн бүс нутгийн 60 сая иргэнийг яаралтай нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд гэрээсээ гарахыг хориглосон байна.

 Түүнчлэн  өрх тус бүрээс  нэг л хүн гурав хоног тутамд гэрээсээ гарч хоол хүнс шаардлагатай зүйл авч болно гэжээ. Мөн орон сууцны хорооллоос гадагш нэвтрэх хаалгыг эрүүл ахуй, цагдаагийн хяналт дор нээлттэй байлгах бөгөөд зочид буудал, хүнсний дэлгүүр, эмнэлгийн үйлчилгээнээс бусад бүх үйлчилгээний газруудыг хаажээ.

Хоёрдугаар сарын 16-ны албан ёсны тоо баримтаас үзвэл, коронавирусийн голомт болох Хубэй мужид 100 хүн нас барж, бямба гарагаас 139-р буурсан үзүүлэлттэй  байгаа юм. Ням гарагт нийт 1933 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс бараг таван хувиар буурсан үзүүлэлт бөгөөд өвчний шинэ тохиолдол гурван өдөр дараалан буурчээ. Харин өнөөдөр/2020.02.17/ шинээр халдвар авсан хүний тоо 2052, нас барсан хүний тоо 106-д хүрсэн байна.

Өвчин гарснаас хойш нийт 10852 хvн эдгэсэн ч насан туршид уушги нь сэвтэж vлддэг юм байна.