ВИДЕО: Энэтхэгийн цагдаа нар оюутнуудад хэрцгийгээр халдаж буй бичлэг таржээ

ВИДЕО: Энэтхэгийн цагдаа нар оюутнуудад хэрцгийгээр халдаж буй бичлэг таржээ

Энэхүү бичлэг нь Энэтхэгийн цагдаа нар өнгөрсөн арванхоёрдугаар сард Нью-Делид байрладаг Жамиа Миллиа Исламия их сургуулийн номын санд нэвтэрч саваа мод, төмөр саваа зэрэг эд зүйлсээр оюутнуудыг хэрцгийгээр зодож, халдаж байгаа тухай харуулжээ. Уг бичлэгийг нийгмийн сүлжээнд өнгөрсөн Ням гаригт Жамиа Зохицуулах Хорооны хэсэг оюутнууд хуваалцсан байна.

Халдлагад өртсөн тус сургуулийн оюутан Ашраф Ал  "Цагдаа нар гэнэт дайрч орж ирээд оюутнуудыг харгисаар зодсон. Зарим оюутнууд ариун цэврийн өрөөнд хоргодож байсан ч халдлагаас мултарч чадаагүй. Бидний ихэнх оюутнууд маш харгисаар зодуулж, эмнэлэгт хүргэгдэх шаардлагатай болсон. Тэд ихэнхдээ биеийн дээд хэсгээр зодсон” гэж Аль Жазээраа-д өгсөн ярилцлагандаа дурджээ.

Их сургуульд болсон үйл явдал арванхоёрдугаар сард JMI-ийн ойролцоо иргэний харъяаллын тухай маргаантай асуудлаар хууль зөрчиж жагсаал цуглаан хийсний дараа цагдаа нар болон жагсагчдын хооронд болсон билээ. Цагдаа нар эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан тул эдгээр мөргөлдөөнд олон тооны жагсагчид шархаджээ.

Энэтхэгийн парламентын 2019 оны 12-р сарын 11-ний өдөр баталсан Иргэний харьяаллын өөрчлөлтийн тухай хууль (CAA) нь 2015 оноос өмнө Энэтхэгт ирсэн Пакистан, Бангладеш, Афганистан зэрэг лалын шашинтнуудаас бусад цөөнхүүдэд харьяалал олгоно гэж заасан байдаг аж.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаа нар уг бичлэгийг шалгаж байгаа бөгөөд халдлагын  улмаас дор хаяж 26 багш, оюутан хүнд гэмтжээ.

Эх сурвалж: AL JAZEERA