Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах, булшлах ажлыг зохион байгуулжээ

Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах, булшлах ажлыг зохион байгуулжээ

УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх  УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг”  өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.6 сая буюу 77.8 хувийг булшлах ажлыг газар дээр нь зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Ингэснээр малын сэг зэмийг устгах ажил өмнөх долоо хоногоос 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.