ВИДЕО: БНХАУ-д хурдны зам нурсны улмаас 24 хүн нас баржээ

ВИДЕО: БНХАУ-д хурдны зам нурсны улмаас 24 хүн нас баржээ

Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Мэйжоу хотод өчигдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр хурдны зам нурсны улмаас машинууд унаж, одоогоор 24 хүн нас барсан нь тогтоогдсон талаар BBC мэдээлжээ.

Энэхүү хурдны замын 17.9 метр урттай хэсэг нурсны улмаас 18 машин унасан байна. Улмаар аврагчид 30 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Гуандун мужид сүүлийн хоёр долоо хоногийн турш их хэмжээний бороо орж, үер буусан. Мэйжоугийн зарим тосгон мөн дөрөвдүгээр сарын эхээр үерт автсан бөгөөд сүүлийн өдрүүдэд ч аадар бороо орсоор байгаа. Томоохон гол мөрөн, усан зам, усан сангууд үерлэх аюул нүүрлэж байгаа тул засгийн газраас мужийн 127 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь хамгаалах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн.

Хурдны зам нурах үед замаар зорчиж явсан иргэдийн мэдээлснээр, чанга дуу чимээ гарч, өргөн нүх үүссэн гэжээ. Түүнчлэн уг хурдны зам нь Гуандон мужийг Фүжиан мужтай холбодог аж.

ВИДЕО: 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө