Б.Энх-Амгалан: Дарханы замыг зургадугаар сардаа багтаагаад ашиглалтад оруулна

Б.Энх-Амгалан: Дарханы замыг зургадугаар сардаа багтаагаад ашиглалтад оруулна

Улаанбаатар, Дархан чиглэлийн авто замыг 2020 оны зургадугаар сарын 15-20-н гэхэд  ашиглалтад оруулах боломжтой гэж  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “II, IV дүгээр хэсэгт ажиллаж буй компаниудад Монголд форс-можар буюу онцгой нөхцөл байдал үүсээгүй, ажлаа хий, гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан. Хэрэв гэрээ цуцалбал Азийн хөгжлийн банк, Сангийн яамны хийсэн хэлэлцээрийн хүрээнд I, III, V дугаар хэсэгт ажиллаж буй компаниудад эрхийг нь шилжүүлж болно. Бид Дарханы замын ажлыг төлөвлөгөөний дагуу хийх гэж, зургадугаар сард багтаан замыг ашиглалтад оруулах гэж хичээж байна. Гэвч коронавирусийн асуудал хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна. Гүйцэтгэж буй компаниуд өөрсдийн техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилчдыг оруулж ирэх санал тавьж байна. Бид Улсын Онцгой комисст санал тавина. Инженер, техникийн ажилтнууд хэрэглэж буй техник хэрэгслийн тохиргоо яалт ч үгүй хятад хэл дээр ажиллаж байгаа учраас үүнийг харж үзнэ.