Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бэлэглэсэн гэрэл зураг

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бэлэглэсэн гэрэл зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэлд Монгол, БНХАУ-д төдийгүй олон улсын анхаарлын төвд байна.

Тэгвэл тус айлчлалын үеэр олны анхааралд өртөлгүй өнгөрсөн нэг зүйл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд “1959 онд Бээжин дэхь Монголын Элчин сайдын яаманд зохион байгуулсан төрийн хүлээн авалтад Ши Жиньпиний аав Ши Жунсюнь шадар сайд байхдаа уригдан оролцож байх үеийн зураг”-ийг дурсгал болгон өгсөн байна.

Энэхүү хүндэтгэлийн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “надад байхгүй зураг байна” гэсэн байдаг. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө