Өнөөдөр Монголын хоккейчид хүрлийн төлөө Словактай өрсөлдөнө

Өнөөдөр Монголын хоккейчид хүрлийн төлөө Словактай өрсөлдөнө

ОХУ-ын Эрхүү хотноо зохиогдож буй бөмбөгтэй хоккейн ДАШТ-нд Монголын тамирчид хүч үзэж байгаа билээ. Манай баг тамирчдын хувьд өчигдөр /2020.03.06/ Украйны багтай тоглож, 1:3-р хожигдсон бол өнөөдөр хүрэл медалийн төлөө Словакын баг тамирчидтай өрсөлдөх юм байна.

Тоглолтын цагийн хувьд алтан медалийн төлөөх Унгар-Украйны тоглолт 15:00 цагаас, харин хүрэл медалийн төлөөх  Монгол-Словакын тоглолт 12 цагаас тус тус болох юм.

Тэмцээний тавдугаар байрны төлөө Нидерланд-Латви, долдугаар байрны төлөө Япон - Чех, есдүгээр байрны төлөө тоглолт Швейцар - Сомалийн шигшээ багууд өрсөлдөх юм байна. Өмнөх хэсгийн тэмцээн дээр Монголын баг тамирчид Словакын шигшээ багийг 4:0-ээр ялж байсан. Энэ удаагийн тоглолт тун ширүүн өрнөх төлөвтэй тул спорт сонирхогчидын дунд нэлээдгүй хүлээлтийг үүсгээд байна.