Уулнаас авч ирж суулгасан моднууд үхэж байна

Уулнаас авч ирж суулгасан моднууд үхэж байна

Яармагийн зам дагуу энэ хавар тарьсан 1200 моддын ихэнх нь өнгөө алдаж саяхнаас заримыг нь ачсан байна. Тасганы овоонд тарьсан 136 модны 20 гаруй нь л “асуудалтай” байгаа аж. Тэдгээрийн ихэнх нь механик гэмтлээр буюу машин мөргөсний улмаас хугарч, үхсэн юм байна. 

Сүүлийн гурван жилийн байдлаар ойгоос нийт найман мянга гаруй модыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тарьжээ. Үүнд төсвийн 1-2 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Жижиг мод арчлахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай тул нас гүйцсэн мод суулгах нь хотын төсвөөс арчилгаанд зарцуулах хөрөнгийг хэмнэдэг аж.