О.Баасанхүү гишүүн АН-д элсэхгүй ч бүлэг байгуулахад нь тусална

О.Баасанхүү гишүүн АН-д элсэхгүй ч бүлэг байгуулахад нь тусална

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллах хүсэлт хүргүүлэхээр болжээ.  Энэ нь Ардчилсан намд элсэнэ гэсэн үг биш бөгөөд  зөвлөлтэй нь хамтран ажиллах утга агуулна гэдгийг тайлбарлаж байгаа юм.

Тэрбээр,  “УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн нам эвслийн бүлэгт элсэж болно гэж заасан. Хуулийн дагуу АН-ын эвсэлд элсэх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Гэхдээ АН-д элсэхгүй. Ингээд бид бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ. Хэрхэн шийдэх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Ингэж бүлэг байгуулахгүй бол сөрөг хүчингүй эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Барьцаалагдсан хүмүүсээр сөрөг хүчин хийчихээд дуртай зүйлээ хийлгэж байна” гэсэн юм.