ХАЛДВАРЫН ТАРХАЛТ: Халдвар авсан хүний тоо 336 мянга, нас баралт 14 мянгад хүрчээ

ХАЛДВАРЫН ТАРХАЛТ: Халдвар авсан хүний тоо 336 мянга, нас баралт 14 мянгад хүрчээ

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр коронавирусийн халдварын тохиолдол 28 мянгаар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 336 мянгад хүрээд байна. Харин коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 14,6 мянга, эдгэрсэн хүний тоо 97,6 мянга, эмчилгээ хийлгэж буй хүний тоо 223,8 мянгад хүрчээ.

Нийт халдварын тохиолдлыг тивүүдээр хуваан авч үзвэл:

  • Европт 50.1 хувь буюу 168.2 мянга
  • Азид 36.2 хувь буюу 121.3 мянга
  • Хойд Америкт 9.9 хувь буюу 33.3 мянга
  • Өмнөд Америкт 1 хувь буюу 3.2 мянга

Африк болон Номхон далайн орнуудад 0.7 хувь буюу 1.3 мянган тохиолдол ногдож байна. Мозамбик, Сири, Доминик, Гренада улсад анхны тохиолдол бүртгэгдэж халдвар хүрсэн улс орны тоо 180 гаруй болсон байна. Халдварын тохиолдол хурдтай нэмэгдэж буй улсууд:

  • АНУ 8576
  • Итали 5560
  • Испани 3100
  • Герман 2509
  • Франц 1559
  • Иран 1028
  • Их Британи 665
  • Швейцарит 611 тохиолдол шинээр нэмэгджээ.

Манай ойрын хөршүүд болон иргэд ихээр зорчдог орнуудын байдлыг авч үзвэл

  • ОХУ-д шинээр 61 нэмэгдэж нийт 367
  • Казахстанд шинээр 5 нэмэгдэж нийт 59
  • Японд шинээр 32 нэмэгдэж 1086
  • Өмнөд Солонгост шинээр 98 нэмэгдэж 8897 тохиолдолтой болсон байна.

Харин Турк улсын хувьд шинээр 289 тохиолдол шинээр нэмэгдэж нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 1236 хүнд хүрээд байна.