ЖДҮ-ээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох тухай шаардлагыг У.Хүрэлсүхэд хүргүүллээ

ЖДҮ-ээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох тухай шаардлагыг У.Хүрэлсүхэд хүргүүллээ

Иргэдийн нэхэх эрх ТББ-ын гишүүд өнөөдөр МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-ны гадна мэдээлэл хийлээ. Тэд ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооц гэж Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Учир Иргэдийн нэхэх эрх ТББ-ын зүгээс өмнө нь ЖДҮХС болон ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан нарт шаардлага хүргүүлж байсан байна. Гэтэл өнөөдрийн хүртэл тэдний шаардлагын хариу ирээгүй байгаа ажээ. Иймд тус байгууллагаас МАН, түүний удирдлагад шаардлага хүргүүлж байгаа ажээ. Учир нь МАН-ын бага хурлын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд ард түмний боломжийг хулгайлсан учир эдгээр гишүүддээ улс төрийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж үзэн тус шаардлагыг хүргүүлж байгаа ажээ.