Тусгаарлалтад байхдаа оргосон Монгол иргэнийг олж, дахин тусгаарлажээ

Тусгаарлалтад байхдаа оргосон Монгол иргэнийг олж, дахин тусгаарлажээ

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “14 хоног Хятадад тусгаарлалтад байж байгаад Замын-Үүдэд ирээд 14 хоногийн тусгаарлалтанд байж байхдаа, тусгаарлалтаас оргосон зөрчил гаргасан. Тэр иргэнийг барьж, тусгаарлалтын байранд нь хүргэсэн" гэж мэдэгдлээ.

Мөн тэрээр “тусгаарлалтаас гарч байгаа иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдаж байгаа. Эдгээр иргэдийг хэрхэн монгол гэрт, хашаа байшинд, нэг болон түүнээс дээш өрөөтэй орон сууцанд хэрхэн тусгаарлан байлгах журмыг нарийн гаргасан.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 7, орон нутагт 4 иргэний хаягийг тодруулахаар ажиллаж байна.

Баян-Өлгий аймагт 2, Завхан аймагт 2, Улаанбаатар хотод 2 иргэн тусгаарлалтын байрнаас гараад гэртээ байх хаягаа бичиж өгсөн хаягаасаа өөр газарт байсан зөрчил гарсан. Үүнийг шалган хаягт нь шилжүүлэн хянаж эхэлсэн” гэж мэдэгдлээ.