СИНХУА АГЕНТЛАГ: Монгол улс тэмбүүгийн эсрэг дайн зарлалаа

СИНХУА АГЕНТЛАГ: Монгол улс тэмбүүгийн эсрэг дайн зарлалаа

2001 оноос хойш олон улсын мэдээ мэдээллүүд бэлтгэн үйл ажиллагаа явуулж буй Киргиз улсын AKI press сайт СИНХУА агентлагаас иш татан мэдээлжээ. Үүнд, Монгол улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн саяхан хийсэн мэдэгдлийн тухай мэдэгдлийг цохон тэмдэглэсэн байна. 

Тэрбээр саяхан хийсэн мэдээлэлдээ:

Энэ тухай эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй "дайн зарлаж" байна. Нийгмийн халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувь байгаа. Мөн жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Тиймээс тус өвчинтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд хоёр удаа тэмбүү өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан.

Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Тэмбүү өвчний талаар олон жил ярианаас биш бодит ажил хийж байсангүй. Тиймээс салбар яамнаас хоёр жилийн хугацаанд тэмбүү өвчнийг устгахаар ажиллах гэж байна” гэсэн байдаг.

Эх сурвалж: xinhuanet.com