УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон бие дааж нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон бие дааж нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвших хүмүүсийн нэр энэ долоо хоногт тодрох төлөвтэй байна. Харин бие даан өрсөлдөх хүмүүс Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө бүртгүүлээд, нэр дэвшихийг нь дэмжсэн 800 иргэний гарын үсгээ цуглуулах ажилдаа ороод байна.  Тухайлбал М.Энхболдыг УИХ-ын дарга байх үед түүний Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байсан Ц.Цолмон Хан-Уул дүүрэгт бие даан, нэр дэвшиж өрсөлдөхөөр тус дүүргийн 800 иргэний гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.