Трамп коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж гидроксихлорохин ууж эхэлжээ

Трамп коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж гидроксихлорохин ууж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж гидроксихлорохинийг ууж эхэлсэн талаараа мэдэгджээ.

Гидроксихлорохинийг хумхаа болон чонон хөрвөс өвчний эсрэг хэрэглэдэг бөгөөд мэргэжилтнүүд сөрөг нөлөө нь аюултай гэж үздэг.

"Би энэ эмийг арав хоногийн турш ууж байна. Би зүгээр энд байж л байна" гэж Трамп хэлжээ. Гидроксихлорохин зарим өвчтөний нас барах эрсдэл нэмэгдүүлж байсан бөгөөд уг эм коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй эсэх нь хараахан тогтоогдоогүй байгаа ажээ. Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар гидроксихлорохин зүрхний хэмнэлийг алдагдуулж болзошгүй тул зөвхөн эмнэлгүүдэд нийлүүлэх анхааруулгыг өнгөрсөн сард гаргасан байна. Түүнчлэн уг эм коронавирусээр халдварлахаас урьдчилан сэргийлдэг гэх нотолгоо байхгүй байгаа юм.