2019 оны ТОП 100 аж ахуй нэгжийг зарлалаа

2019 оны ТОП 100 аж ахуй нэгжийг зарлалаа

Засгийн газар, МҮХАҮТ хамтран зохин байгуулдаг ТОП-100 ААН-ийг эрэмблэх ёслолын ажиллагаа яг одоо цахимаар явагдаж байна. Энэ жилийн ТОП-100 ААН-д "Тавантолгой түлш" ТОП-100-д оржээ. Монгол Улсын шилдэг, ТОП-100 ААН-үүдийг 19 дахь удаагаа шалгаруулж байна. ТОП ААН-үүдийг:

  • тухайн жилийн орлого,
  • улсын төсөвт оруулсан татвар,
  • нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон
  • ажилтнуудын тоо гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэн Сангийн яам, ГЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэлийн газар, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүдийн хамтарсан ажлын багийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлдэг юм.

Энэ жил "COVID-19"-ийн нөхцөл байдлаас шалтгаалж ТОП ААН-үүдийг өргөмжлөх, эрэмбийг цахимаар зарлаж, "Блүүмберг" телевизээр шууд дамжуулж байна. ТОП-100 ААН-д "Бласт", Таванбогд фүүдс" ХХК-ийн "KFC" сүлжээ, "Uniservice", "Централ экспресс" ХХК-ийн харьяа "Cu" сүлжээ, "Сүү", "Тавантолгой түлш" тус тус жагссаныг танилцуулж байна. 

Цаашлаад "Жи мобайл", "Эко констрашн", "Монос", мөн "Тавантолгой Шин", "MCS интернэйшнл", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр", "Ойн бирж", "Атан жолоо групп", "Таванбогд групп", "Хурд групп", "Номин холдинг", "Миний дэлгүүр" сүлжээ тус тус эрэмблэгдээд байна.