“Ард түмэн чинь цагаан цаас” гэж хэлсэн хүн Д.Өнөрболор байсан уу

“Ард түмэн чинь цагаан цаас” гэж хэлсэн хүн Д.Өнөрболор байсан уу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мэтгэлцээндээ бэлтгэж буй бичлэг олон нийтэд ил болсон. 

Тус бэлтгэлийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нэр дэвшигч Х.Баттулгын дүрд, харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэр дэвшигч С.Ганбаатарын дүрд тоглон, мэтгэлцэж буй бичлэг юм. 

Харин энэ үеэр нэгэн эмэгтэй “Ээ даргаа, Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм. Ард түмэн чинь цагаан цаас шүү дээ” гэсэн нь олон нийтийг дургүйцлийг төрүүлээд байсан юм. Энэ үед иргэд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцыг хэмээн буруутгаж байв. Харин дээрх үгийг хэлсэн эмэгтэй нь Л.Нинжжамц биш байсан юм. 

Тэгвэл өнөөдөр нэгэн иргэн өөрийн facebook хуудастаа “-Ээ даргаа, Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм. Ард түмэн чинь цагаан цаас шүү дээ гэж Энхболд даргадаа зөвлөөд ялагдуулсан энэ хүүхэн Сэлэнгэд дэвшиж байгаа юм чинь АН лав Сэлэнгэд ялах юм байв.  "Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор ...” гэж мэдэгджээ. 

Иргэний пост