УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байжээ

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 24 ны өдөр явагдана. Харин одоогоор улс төрийн намуудаас дэвшүүлсэн нэр дэвшигчдийн материалыг СЕХ-ноос хянаж байгаа бололтой. Улмаар ирэх сарын 2 ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулснаар УИХ-ын сонгууль албан ёсоор эхэлнэ.

Харин МАН-аас энэ удаагийн УИХ-ын сонгуульд А.Ундраа, Н.Амарзаяа нарыг гишүүдээ дэвшүүлээгүй юм. Энэ нь МАН дотор гомдогчдыг бий болгоод байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өдрийн сонины өнөөдрийн дугаарт “нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан” талаараа дурдсан байна. Тэрээр “Ний нуугүй хэлэхэд миний бие нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан. Бага хурлын өмнөх өдөр дэвшүүлэхгүй гэсэн хариултыг авсан. Нийгмийн сүлжээнд элдэв зүйл их явсан, бохь зажилсан. Сонгогчоо загнасан гэх мэт. Бидэнд эв нэгдэл алга. Ховловол гутна гэж үг бий” зэргээр байр сууриа илэрхийлжээ.