Өнгөт арьст залуугийн үхэл арьс өнгөөр ялгаварлах үзэл хэвээр байгааг харуулав

Өнгөт арьст залуугийн үхэл арьс өнгөөр ялгаварлах үзэл хэвээр байгааг харуулав

Өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын Миннеаполис хотын дөрвөн цагдаа Африк-Америк гаралтай Жорж Флойд хэмээх залуутай хэрцгий харьцаж буй бичлэг ил гарсан. Энэхүү бичлэг дээр цагдаагийн ажилтан хар арьст залуугийн хүзүүн дээр таван минут гаруй өвдөглөн сууж, гарын ард нь гавласан байжээ.

Энэ үед автомашины зам дээр тарчилж байсан Жорж Флойд “Өвдөг чинь миний хүзүүн дээр байна шүү дээ. Би амьсгалж чадахгүй байна. Ээж ээ, ээж ээ. Миний гэдэс, хүзүү гээд бүх зүйл маань өвдөж байна. Би амьсгалж чадахгүй байна” хэмээн орилж байжээ. Тэрээр удалгүй эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтайгаар амиа алдсан байна.

Түүний үхлийн шалтгааныг тогтоох ажиллагаа одоогоор явагдаж байгаа гэж тус хотын шүүх эмнэлгээс мэдэгджээ. Тус хэрэгт холбоотой цагдаагийн ажилтнуудын хэлснээр тэд Флойдыг хүнсний дэлгүүрт гарсан хэргийн сэжигтэнтэй төстэй байсан учир саатуулахыг хүссэн ч тэрбээр эсэргүүцэл үзүүлсэн учир баривчлах хэрэгтэй болсон гэж мэдүүлсэн аж. Гэвч тэднийг ажлаас нь халж байгаагаа тус хотын цагдаагийн газрын дарга мэдэгдсэн.

Энэхүү бичлэгтэй холбогдуулан дэлхийн олон алдартнууд #JusticeForGeorge хөдөлгөөнийг эхлүүлжээ. Миннеаполис хотод ард иргэд " Хар арьст хүмүүсийг алахаа боль" хэмээх лоозонг бариж арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаалыг зохион байгуулсан байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө