Италийн хойд хэсэгт орших Милан хотод хувийн нисдэг тэрэг оффисын хоосон блок руу унаж, нислэгийн багийн бүх гишүүн буюу найман хүн нас барсан талаар ВВС агентлаг мэдээллээ.
Онгоцонд Румыны тэрбумтан 68 настай Дан Петреску эхнэр, хүүгийн хамтаар зорчиж явсан талаар Италийн хэвлэлүүд мэдээлж байна.
Нисдэг тэрэг Сардиния арал руу явах гэж байсан ч Миланы Линате нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа осолджээ. Ослын улмаас оффисын блок болон зогсоолд байсан хэд хэдэн машин шатсан байна. Зарим гэрчийн мэдээлж буйгаар нэг хөдөлгүүртэй Пилатус PC-12 онгоц офисс руу унахаасаа аль хэдийн шатаж эхэлсэн байжээ.
Ослын шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа тул цагдаа нар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
ВИДЕО:
Эх сурвалж: BBC