Неандерталь буюу Евразид байсан эртний хүмүүсийн амьдарч байсан агуйн доор дор хаяж 40 мянган жилийн настай нууц тэнхимийг олж илрүүлжээ.
Тодруулбал, Гибралтарын үндэсний музейн археологичид 2012 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Горхам гэх агуйн цогцолбороос тунадсаар бөглөрсөн нууц тэнхимийн олсон байна. Уг танхим нээгдсэн нь эртний хүмүүсийн шинэ амьдралын онцлог, хэв маягийг олж илрүүлж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа аж.
Харин өнгөрсөн сард тэр агуйн ар талд 13 метрийн гүн доор шилүүс, шувуу, тас шувууны үлдэгдэл болон ханан дээр зураасны ул мөр зэргийг олж илрүүлсэн байна.
Энэхүү малтлагын ажил дөнгөж эхэлж байгаа талаар археологичид хэлж байгаа бөгөөд, “Бид ухсаар байвал энэ улам томорч, асар том агуй байх боломжтой байна. Бид агуйн доошоо бууж үзэхэд маш олон салаа хэсэгтэй байсан” гэжээ.
Мөн тунадаснаас ДНХ-ийн дээж авч, эртний хүмүүсийн оршуулгын зан үйл гэх мэт амьдралын хэв маягийн талаар илүү олон зүйлийг энэхүү ул мөрөөр олох боломжтой гэж найдаж байна гэсэн байна.
Эх сурвалж: CNN