Өчигдөр /2021.10.03/ Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргасан “Pandora Papers” хэмээх баримт дэлгэгдэж дэлхийн нөлөө бүхий 100 орчим орны 400 гаруй улстөрч, тэрбумтан, урлаг спортын алдартнуудын оффшор буюу нууц хөрөнгө ил болжээ.
Тус оффшор жагсаалтад татвараас зайлсхийсэн гэгдэх заалтаар 14 улсын одоогийн төрийн тэргүүн болон 21 орны ерөнхийлөгч асан багтжээ. Мөн дэлхийн алдарт уран бүтээлчид болох Шакира, Клаудия Шиффер нар оффшор хөрөнгөтэй хэмээн мэдээлсэн байна.
“Pandora Papers” нь дээрх жагсаалд орсон эрхмүүдийн оффшор компаниуд, нууц банкны данс, хувийн онгоц, дарвуулт онгоц, харш, алдарт уран зургууд зэргийн нууц эздүүдийг гаргаж ирдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монакод хувийн эзэмшилтэйг ч дэлгэжээ. Тус судалгаанд 150 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлч гар бие оролцсон байна.
Харин манай улсын хувьд хоёр улс төрчийн нууц хөрөнгө ил болсон бөгөөд нэг нь Ерөнхий сайд асан С.Батболд байгаа юм. Түүний хувьд одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд мөн “Panama Papers”-т Багамийн арлуудаар оффшорчдын жагсаалтанд багтаж байсан түүхтэй.
Харин энэ удаад түүнийг улс төрч болохоосоо өмнө уул уурхайн салбараар хөрөнгөжсөн болохыг онцолсон байна.
Эх сурвалж: ЭНД ДАРНА УУ