ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг “Спутник V” вакциныг яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрлийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/ одоог хүртэл олгоогүй байгаа билээ. Тэгвэл өчигдөр/2021.10.20/ ДЭМБ-ын вэбсайтад тус вакциныг үнэлэх ажил үргэлжилж байна гэж мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар “Бусад вакцины адил ДЭМБ өөр өөр үйлдвэрлэлийн газраас авсан “Спутник V” вакциныг үргэлжлүүлэн үнэлж, шалгалт дууссаны дараа EUL буюу Онцгой байдлын хэрэглээний жагсаалтад оруулах эсэхийг шийдэх болно" гэжээ.
Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан (RDIF) саяхан “Спутник V” вакцинд зөвшөөрөл олгох шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлэхийн тулд ДЭМБ-ын ажилчид тун удахгүй ОХУ-д айлчлах болно гэж мэдэгдсэн юм. Мөн RDIF-ийн дарга Кирилл Дмитриев CNN агентлагт өгсөн ярилцлагадаа ДЭМБ ирэх саруудад “Спутник”-ийг батлах болно гэж итгэж байгаа талаараа ярьжээ.
WHO says it continues to assess Russia's Sputnik V vaccine https://t.co/XpB5ZK1xcC pic.twitter.com/Y7nsgRM8fE
— Reuters (@Reuters) October 21, 2021
Эх сурвалж: Reuters