Талибанчууд Афганистаны хүн амыг тоолно

Талибанчууд Афганистаны хүн амыг тоолно

Талибаны түр засгийн газар Афганистанд хүн амын тооллого явуулахаар төлөвлөж буйгаа зарлажээ. Тус улсад хамгийн сүүлд 1979 онд албан ёсоор хүн амын тооллого явуулж байсан юм. Тухайн үед 15,5 сая хүн амтай гэсэн тоо гарч байсан бол 2013-2018 онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр хиймэл дагуулын  зураг, алсын зайн хаймсуураар дахин тооллого явуулсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, тооллогын үр дүн батлагдаагүй юм.

Афганистаны хуучин Засгийн газрын Мэдээлэл, статистикийн үндэсний албаны мэдээгээр 2020 онд тус улсад 32,9 сая хүн амьдардаг байна. Үүний найман сая нь хот суурин газарт, 23,4 сая хүн хөдөө тосгодод амьдардаг бол 1.5 сая нь нүүдэлчид гэжээ.