Украинд "хуурамч туг" ажиллагаа явуулахдаа Орос химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж НАТО түгшиж байна гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнөөдөр /2022.03.15/ мэдэгджээ.
Тэрээр, “Биологийн лаборатори, химийн зэвсгийн талаарх Москвагийн “хачирхалтай" мэдэгдлүүд нь "худал урт жагсаалт"-ын нэг хэсэг бөгөөд химийн зэвсэг хэрэглэсэн халдлага гарах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна” гэж анхааруулжээ. Мөн Йенс Столтенберг “Орос Украин руу довтлохоор төлөвлөөгүй гэж мэдэгдсэн ч довтолсон. Тэд цэргээ татаж байна гэж мэдэгдсэн ч дараа нь бүр ч их илгээсэн. Тэд энгийн иргэдийг хамгаалж байгаа гэж ярьдаг ч энгийн иргэдийг алж байна” гэж хэлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украин руу “харгис” халдан довтолж байгаа нь “өдөр бүр үхэл, сүйрэлд хүргэж байна” гэж нэмж хэлжээ.
Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гараг /2022.03.11/-т Украинд химийн зэвсэг хэрэглэвэл Орос улс "хэцүү үнэ" төлнө гэж анхааруулсан. Харин ОХУ Украинд химийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байгаа талаар ямар ч нотлох баримтыг АНУ танилцуулаагүй байгаа ч, Цагаан ордон, хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “зэвсэгт мөргөлдөөнд ашиглаж болзошгүй” гэж анхааруулсан юм.
Эх сурвалж: CNN