Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.11.19/ хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Үүний дараа Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтанд 104 гишүүн оролцсоноос 96 гишүүн дэмжиж , 92.3 хувийн саналаар санал дэмжигдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай хуулийг баталсанд тооцлоо.