Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г хилээр нэвтрэх үед нь саатуулжээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г хилээр нэвтрэх үед нь саатуулжээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулжээ.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, гадаад улс руу зорчсон байжээ. Иймд одоо мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө