Сонгуультай холбоотой гэмт хэргийн шинжтэй 56 үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Сонгуультай холбоотой гэмт хэргийн шинжтэй 56 үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-ны /2024.06.10/ өдөр эхлэсэн билээ. Тэгвэл үүнээс хойш цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар нийтдээ 162 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 123 нь нийслэлд, 39 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 56 гомдол нь гэмт хэргийн шинжтэй, 106 нь зөрчлийн шинжтэй үйлдэл байжээ. Тиймээс харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.