ВИДЕО: Говьсүмбэрт архи худалдаалахыг хориглосон ч ИТХ-ын дарга нь бусдад тараасан байж болзошгүй гэх бичлэг цацагдлаа

ВИДЕО: Говьсүмбэрт архи худалдаалахыг хориглосон ч ИТХ-ын дарга нь бусдад тараасан байж болзошгүй гэх бичлэг цацагдлаа

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор аймаг, сум, нийслэлийн Засаг даргын захирамж гарч архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглох захирамж гараад байгаа билээ.

Тухайлбал, Говьсүмбэр аймагт "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан 2024 оны зургаадугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглох" шийдвэр гарсан байна. Тэгвэл Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бусдад архи согтууруулах ундааны зүйл тарааж, хууль зөрчсөн байж болзошгүй гэх бичлэг цахим орчинд цацагдлаа. 

ВИДЕО: