“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийг ирэх Даваа гарагт шүүнэ

“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийг ирэх Даваа гарагт шүүнэ

"Газар орны нэр өөрчилсөн" гэх хэргээр яллагдагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх даваа гарагт буюу долдугаар сарын 01-ний өдөр болно.

Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Бауыржан нарын 14 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.