Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гэрээсээ гарахыг зөвшөөрч шүүх хурлыг долдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшлууллаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гэрээсээ гарахыг зөвшөөрч шүүх хурлыг долдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшлууллаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм, буруугийн шүүх хурал зургаадугаар сарын 04-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тэрбээр, шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлтийг гаргасан ч "хувь хүн болон төрийн нууцтай холбоотой" гэх үндэслэлээр хаалттай явуулах шийдвэрийг гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ээлжит шүүх хурал 09:00 цагт товлогдсон ч долдугаар сарын 18-ны өдрийн 13:30 хүртэл хойшлогджээ. Мөн түүний зүгээс гаргасан "дахин шүүх хурлыг сунгавал гэрээс гарахыг зөвшөөрөөч" гэсэн хүсэлтийн дагуу гэрээс нь гарахыг зөвшөөрсөн ч Хан-Уул дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс хэтрэхгүй байхыг сануулсан байна.

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө