Бага насны охиныг хүчирхийлсэн байж болзошгүй Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчдад яллах дүгнэлт үйлджээ

Бага насны охиныг хүчирхийлсэн байж болзошгүй Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчдад яллах дүгнэлт үйлджээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Сэлэнгэ аймагт ажилласан байдаг. Улмаар нэг албан хаагчийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 /Бага насны хүүхэд хүчиндэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.