“Туул” голын эрэг дагуу амарч явсан 65 настай иргэн бие засна гэж яваад усанд живж амиа алджээ

“Туул” голын эрэг дагуу амарч явсан 65 настай иргэн бие засна гэж яваад усанд живж амиа алджээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд "Туул" голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С /65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулж анх алга болсон газраас 1 км зайд голын усанд живж нас барсан байдалтай голын салаанд гарч ирсэн байсныг 16:38 цагт цогцсыг олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.