Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос яг одоо мэдэгдэл хийж байна.
ВИДЕО:
Тэдний төлөөлөл АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Ц.Хасбаатар: АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос дараах улстөрийн шаардлагыг хүргүүлж байна. Тус шаардлагад "Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1, 3.2, 16.10, 16.16, 17.1.1, 39.2, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1, 7.2, 8.1.1, 8.1.11, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 1.1.1, 4.1, Улстөрийн намын тухай хуулийн 4.1 4.2, 4.2.1, 5.2 заалтуудыг илтэд зөрчин 2024.07.04-ний өдрийн Үндэсний бодлогын хороо, онлайн гэх хууль болон Ардчилсан намын дүрмийн бус хурал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрээр Ардчилсан нам МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах болсон хууль бус шийдвэрээ 2025 оны тавдугаар сарын 20-ны дотор нэн яаралтай цуцалж, хууль бус Засгийн газраас шаардаж байна. Уг шаардлагыг эс биелүүлвээс улстөрийн хатуу тэмцэлд шилжихийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Ардчилсан намын УИХ дахь бүлэгт хатуу анхааруулж байна" гэсэн юм.