Засгийн газрын өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар ураны хайгуул олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт оролцоог хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Нэгдүгээрт ашигт малтмалыг хайх олборлоход иргэдийн мэдэх эрхийг хангах, байнгын шууд хараа хяналтыг нэмэгдүүлэх, уул уурхайгаас олж байгаа орлогыг орон нутгийн санд төвлөрүүлэх, үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хуримтлалын санд төвлөрүүлэх мөн агаар, ус хөрсний бохирдлыг шинжлэх лабораторийг орон нутагт байгуулах буюу иргэнийг мэдээллээр хангах шйидвэрийг Засгийн газраас гаргалаа.
Иргэний нийгмийн байгууллагуудаас бидэнд шаардлагуудыг хүргүүлсэн. Энэ шаардлагад бид нэлээд анхаарал тавьж ажиллалаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргаж байгаа энэхүү тогтоол дээр Засгийн газар болон иргэдийн саналуудыг тусгаж, дараах шийдвэрүүдийг гаргасан.
- Дорноговь аймагт өнөөг хүртэл хийгдсэн геологи, хайгуулын үр дүн, уран олборлолтын үр дүн, уран олборлолтын орчин үеийн техник технологийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг тухай бүрд нь иргэдэд хүргэж байхыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт даалгалаа.
- Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах олборлох, боловсруулахтай холбоотой хүн мал амьтан, хүрээлэн буй орчны нөлөөгөөр олон улсын байгууллага, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан ажиллахыг үүрэг болголоо" гэв.
ШУУД ҮЗЭХ: