УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлсэн бөгөөд түүнд холбогдох Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүх удахгүй хэлэлцэж, гэм бурууг эцэслэнэ гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Иймд бид С.Магнайсүрэнгээс энэ асуудлын талаар тодрууллаа.
Тэрбээр, "Ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгээ би сая байнгын хорооны сонсголоор тайлбарласан. УИХ-ын дарга нэр дэвшүүлж байгаа учраас байнгын хорооны хуралдаанд өөрөө орж, үндэслэлээ танилцуулдаг дэгтэй. Түүнийхээ дагуу танилцуулсан зүйл. Би эрх зүйч хүнийхээ хувьд хэлэхэд аливаа хэрэг маргаан шийдвэрлэх процесс явагдаж байхад буюу гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэн ч гэмт хэрэгт холбогдсон гэж асуудалд хандаж болохгүй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: