МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн өргөн барихын өмнөх урьдчилсан танилцуулгыг сонсчээ. Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, экспортод чиглэсэн төслүүдийг дэмжих зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж байгаа талаараа ажлын хэсэг танилцуулсан байна.

Мөн Оюутолгойн бүлэг ордтой холбоотой “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ-н гишүүн О.Батнайрамдал танилцуулга мэдээлэл хийжээ.