Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг баасан гарагт нөхөж ээлжит бусаар хуралдах аж

Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг баасан гарагт нөхөж ээлжит бусаар хуралдах аж

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр  /2025.05.13/ Засгийн газар хуралдах ёстой ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын нээлтэд оролцохтой холбоотойгоор хуралдаагүй. 

Тэгвэл өнөөдрийн /2025.05.14/ хуралдааныг баасан гарагт нөхөж ээлжит бусаар хуралдах аж. Ээлжит бус хуралдаанаар уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийн сайжруулах чиглэлээр авах зарим арга хэмжээ зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.