Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлыг татаж, нийгэм даяар шүүмжлэл дагуулаад байна.
Учир нь О.Тэмүүлэн найз охин Ө.Өгөөмөртөө Lexus RX загварын автомашин, Chanel болон тансаг брэндийн цүнх, хувцас, очир алмаазан бөгж зэрэг өндөр үнэтэй бэлгүүдийг өгсөн байж болзошгүй мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдээд байна. Иймд зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж, мөн хүүхдийнхээ тансаг хэрэглээнд тайлбар өгөхийг шаардаж яг одоо Сүхбаатарын талбайд цугларч, үзэл бодлоо илэрхийлж эхлээд байна.
ШУУД: