Д.Амарбаясгалан: Солонгосын хил дээрээс иргэдийг буцааж байгаа асуудалд ГХЯ онцгой анхаарах хэрэгтэй

Д.Амарбаясгалан: Солонгосын хил дээрээс иргэдийг буцааж байгаа асуудалд ГХЯ онцгой анхаарах хэрэгтэй

БНСУ-ын виз авсан иргэд хил дээрээс буцаагдаж байгаа асуудал гарсаар байна. Угтаа цаг зав, хөрөнгөөрөө олон хоног виз хүлээж байж авсан иргэд Солонгосын хил дээрээс буцаагдаж байгаа асуудал нь хүний эрхийн зөрчил гэж үзэж байгаа юм.

Харин өнөөдөр УИХ-ын дарга БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдөж байгаа монгол иргэдийн асуудал анхаарлаа хандуулж ажиллахыг ГХЯ-нд чиглэл болголоо. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэг ч монгол хүний эрх аль ч улсад зөрчигддөггүй байх ёстой учраас БНСУ-ын хил дээрээс буцаагдаж байгаа асуудалд онцгой анхаарч ажиллахыг санууллаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг асуудлыг бүх түвшинд анхаарч ажиллаж буй бөгөөд БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын айлчлалын үеэр хөндсөн гэдгийг онцоллоо. Иргэдийн хувьд зорилгоо тодорхойлж чадахгүй, очих хаягаа мэдэхгүй зэрэг зөрчил ажиглагдаж байгаа учраас хил дээрээс буцааж байгаа талаар нөгөө талаас мэдэгдсэн байна. ГХЯ-нд энэ онд нийт 3 иргэн БНСУ-ын хил дээрээс буцаагдсан талаар гомдол гаргажээ. Цаашид иргэдээ мэдээлжүүлэхээс гадна БНСУ-ын виз мэдүүлгийн компаниудтай ярилцах талаар саналыг ГХЯ-наас удаа дараалан тавьж байгаа талаар мэдээллээ.