Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцор" хэмээн олон нийт шүүмжилж, жагсаж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодруулга авлаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Би байнгын хорооны дарга биш учраас энд хичнээн өргөдөл гомдол ирснийг мэдэхгүй байна. Гомдол ирэх юм бол процедурын дагуу байнгын хорооны дарга ажлын хэсэг байгуулах уу, үгүй юу хэнээр ахлуулах вэ гэдгийг шийдээд асуудлыг хэлэлцэх болов уу. Хэрэв ёсзүйн зөрчил байна гэж үзэх юм бол Ёсзүй дэгийн байнгын хорооны эрхлэх хүрээнд гурван арга хэмжээ авах боломжтой. Нэгдүгээрт, сануулах арга хэмжээ авах, хоёрт уучлал гуйлгах, гуравт зургаа хүртэл сарын цалинг нь хасах гэсэн эрх үүрэг бий. Ёсзүйн кодексоор УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан өөрийнхөө албан тушаалыг ашиглаж өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст давуу байдал үүсгэж болохгүй гэдэг заалт бий. Яг энэ асуудалд хамаарах эсэхийг мэдэхгүй байна.
Тухайн насанд хүрсэн хүү өөрийн гэсэн ажил орлогогүй бол аав ээжээсээ авсан юм уу, коиноор баяжсан юм уу, ах дүү хамаатан саднаасаа авсан байж болно. Тэрийг нь нотлох хэрэгтэй. Аливаа асуудалд ул суурьтай хандах нь чухал. Аливаа улстөрчдийн дайралт бол үр хүүхэд рүү орно гэдэг бол бохир улстөр. Ж.Баярмаа гишүүн дээр ч гэсэн би хэлмээр байна. Энэ улстөрийн бохир технологи эртнээс явж байсан.