Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцор" хэмээн олон нийт шүүмжилж, жагсаж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Надад бол мөнгөний баримжаа алдагдчихсан юм шиг санагдсан. Мөнгөний тоо мэдэхээ байчихсан юм биш үү. Манай намын дарга гишүүдээс нэг шаардлага тавьж ажилладаг. Тэр нь ёсзүйн өндөрлөгөө алдаж болохгүй гэдэг. Манай намын 26 дугаар их хурлаар бид хоёр үндсэн бодлогын шийдвэр гаргасан. Нэг нь хүний эрхийн асуудал, нэг нь авлигатай тэмцэх асуудал байдаг. Тэгэхээр тэр ёсзүйн өндөрлөг, манлайлал дээрээ байх эсэх асуудалд би өөрийнх нь тайлбарыг хүлээж байна. Хуулийн байгууллагаас өмнө тэр хүн өөрөө тайлбар өгөх хэрэгтэй.