Ж.Баярмаагийн охиныг доромжлоход дуугараагүй Л.Гантөмөр ЕС Л.Оюун-Эрдэнийн хүүг өмөөрч буй нь “албан тушаалдаа үлдэх гэсэн арчаагүй, хоёрдмол зан”

Ж.Баярмаагийн охиныг доромжлоход дуугараагүй Л.Гантөмөр ЕС Л.Оюун-Эрдэнийн хүүг өмөөрч буй нь “албан тушаалдаа үлдэх гэсэн арчаагүй, хоёрдмол зан”

Өнгөрөгч дөрөвдүгээр сар /2025.04/-д болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "Баярцогтын асуултад хариулъя” хэмээн доромжилж, “мань хүн” хэмээн үл хүндэтгэж харьцсан хэрэг явдал гарсан. 

Хамгийн ноцтой нь, үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Баярмааг доромжилж, гүтгэсэн мэдээлэл цахим орчинд багагүй цацагдсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гэр бүл, төрүүлсэн охиныг нь доромжилсон мэдээлэл ч цацагдсан. Харин энэ үеэр Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг өмөөрч, "Хүүхдээр бохир улс төр битгий хий" гэж нэг ч үг дуугараагүй юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөртөө Lexus RX загварын автомашин, Chanel болон тансаг брэндийн цүнх, хувцас, очир алмаазан бөгж зэрэг өндөр үнэтэй бэлгүүдийг өгсөн байж болзошгүй мэдээлэл нийтлэгдэж, иргэд олон нийт Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна.

Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэнг өмөөрч, "Хүүхдээр улс төр хийхээ боль. Том хүүхдийн хэрэглээг аав, ээж хоёр нь мэдэх үү" зэргээр илт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмөөрсөн тайлбарыг өгч байгаа нь олон хүний дургүйцлийг хүргээд байна. Учир нь АН-ын эмэгтэй гишүүний охиныг улс төрийн гүтгэлгийн бай болгоход чимээгүй байсан Л.Гантөмөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүг хамгаалан, тансаг хэрэглээг нь өмөөрсөн энэ үйлдлийг олон нийт “албан тушаалаа хадгалах гэсэн арчаагүй, хоёрдмол зан” хэмээн үзэж байна.

ВИДЕО: