Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн найз бүсгүйдээ авч өгсөн бэлэг цахим орчинд олны анхаарлыг татаж, иргэд ихээхэн бухимдаж байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэнг орлогоо нотлохыг шаардан, Төв талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байгаа билээ.
Мөн Г.Доржтүвдэн хэмээх иргэн Ерөнхий сайдыг огцруулах шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй хэмээн үзэж https://www.uih.mn/ сайтад өргөдөл үүсгэжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэлүүдийг бичсэн байна.
Түүний санаачилсан өргөдөлд өнөөдөр (2025.05.16) өглөөний 11:30 цагийн байдлаар 40,689 хүн гарын үсэг зурж, дэмжжээ. УИХ-д хаягласан, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлын дэлгэрэнгүй: www.uih.mn