Б.Пунсалмаа: Төрийн өмчит компаниудын захирлууд 20 саяын цалин авч, нийт 16 их наядын зарлага гаргаж инфляци хөөрөгдөж байна

Б.Пунсалмаа: Төрийн өмчит компаниудын захирлууд 20 саяын цалин авч, нийт 16 их наядын зарлага гаргаж инфляци хөөрөгдөж байна

УИХ-ын өнөөдрийн /2025.05.16/ чуулганаар төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагаас тодрууллаа. 

ВИДЕО: 

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Төсвийн хүрээний мэдэгдэл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Үүнийг бид таван сардаа багтаж батлах ёстой байгаа. Эдийн засгийн өсөлтийг 6 хувьтай тооцсон. Инфляци  энэ жил 7 хувьтай байна гэж төлөвлөж байгаа. Гэхдээ бид инфляцийг 7 хувьтай гэж төлөвлөсөн ч амьдрал дээр бол инфляци 7 хувиас давсан. Барааны үнэ ханш  яаж өссөн билээ. Цалингаар бараа бүтээгдэхүүн авахад 2-3 дахин өсчихсөн байна. Энэ инфляцийг хэн өрдөөд байгаа юм. Бараа бүтээгдэхүүний үнэ яагаад өсөөд байгаа юм. Үүн дээр бид фокуслах ёстой. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд барааны үнэ өсгөөд байгаа юм уу, хувь хүмүүс өсгөөд байгаа юм уу. Би бол үүнийг үгүй болов уу гэж бодож байна. Өнөөдөр маш их зарлага гаргадаг төрийн өмчийн 126 аж ахуйн нэгж байна. Энэ 126 аж ахуйн нэгжийн жилдээ олж байгаа орлого нь 26 их наяд, гаргаж байгаа зардал 16 их наяд байна. Энэ 126 аж ахуйн нэгжийн дарга нар өөрсдөө гаргадаг. Үүнийг бид ярилцахгүй байна. Үүнийг төсвийн хүрээний мэдэгдлээр ярьдаг, хэлэлцдэг болох хэрэгтэй. Өнөөдөр төрийн өмчийн компанийн нэг захирал дунджаар 8-15 сая төгрөгийн цалин авч байгаа. 30 сая төгрөгийн цалинтай төрийн өмчит компанийн захирал ч байна. Энэ их зардал, зарлага орж ирж байхад инфляци бий болно гэсэн үг.